ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Сөүл-УБ, Берлин-УБ-ын онгоцоор ирсэн 3 иргэнээс өнөө орой 20.00 цагийн байдлаар COVID-19 халдвар илэрлээ. Эдгээр хүмүүст шаардлагатай тусламж үзүүлж эхэлсэн. Хавьтлуудыг нарийвчлан судалж байна. Халдвар орж ирэх эрсдэлтэй гэж тооцоолж байсан тул ЭМЯ бэлэн байдлыг хангаад байсан. Төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хүн амын дунд халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авч байна. Францаар дамжин ирсэн эмэгтэй бие хүнд байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтал есөн хүнийг тусгаарлалаа.
ХАЛДВАР ГАРСАН ТУЛ ГЭРЭЭСЭЭ АЛЬ БОЛОХ ГАРАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Монгол Улсад коронавирусийн халдварын нийт 4 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирлээ. Манай оронд халдвар гарсан учир гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй, зайлшгүй явах бол амны хаалтаа зүүгээрэй гэж ЭМЯ-наас иргэдэд зөвлөв.
УОК: БНСУ-аас ирсэн 2 иргэн, Франц Улсаас ирсэн 1 иргэнээс #COVID19 халдвар илэрлээ.
ЗГ, УОК-ын шийдвэрээр эрсдэлтэй бүсүүдээс хүүхэд, хөгшчүүл, нялх биетэй эмэгтэйчүүд гээд хүндэтгэх шалтгаантай 750 гаруй иргэнээ авч ирсэн. Вакуум тээвэрлэлт хийж, нэг ч хүн үлдээлгүй тусгаарласан. Бид эрсдэлд 110 хоногийн турш бэлдэж мөн урьдчилан сэргийлж ажилласаар байна.
Дэлхийн 160 улсад тархаад буй цар тахлыг давж гарахын төлөө ЗГ, УОК, ард иргэдийн эв эеийн хүчээр зүтгэж байна.