Дөрвөн уулын дунд, урсгал цэнгэг уст Туул, Сэлбэ голын бэлчирт өглөө наран эрт мандаж, оройн наран удтал ил байх “Алтан тэвшийн хөндий” эдүгээх улсын нийслэл Улаанбаатар хотын байрлаж буй газар билээ. Богд гэгээн Бээжингээс Хиагт хүрэх замын дунд орших Богд уулыг ламын хүрээ байхад таарах газар хэмээн шинжин суурьшсанаар 1778 онд “Өргөө” нэртэйгээр Монголын шарын шашны төв, Халх Монголын улс төрийн төв, гадаад дотоод худалдааны чухал зангилаа төв болон байгуулагдсан түүхтэй.

       Өдгөө Улаанбаатар хот маань өрнө дорнын өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэн хөгжиж өндрөөшөө өргөөшөө өргөжин тэлсээр байна. Нийслэл хотын урлаг соёл, банк санхүү, өндөр зэрэглэлийн зочид буудал, албан байгууллагууд төвлөрсөн, олон улсын худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, бизнессийн хамгийн таатай орчин болох энэ бүсэд “The DownTown” оффис, үйлчилгээний барилга нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн өнгө төрхөө гайхуулан сүндэрлэн бослоо. “The DownTown” нь олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн ухаалаг архитектор төлөвлөлт хийцлэлтэй, аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байгууламж юм.

Бид харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ нэр хүнд, аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэн ажилладаг. 

1Байршил

Бизнес эрхлэгч таны хамгийн зөв сонголт болох Хотын А зэрэглэлд байршилтай.

2Үйлчилгээ

Авто зогсоол

B1 16 зогсоол

Гадны 50 зогсоол

Хурлын танхим

А заал 15 хүний багтаамжтай   / 11 давхарт /

Б заал 45 хүний багтаамжтай  / 11 давхарт /

Цэвэрлэгээ

Найдвартай үйлчилгээг үзүүлнэ.

Ресторан

"New Avenue" Restaurant

Кофе шоп

"Tom N Toms" Coffee Shop

3Аюулгүй байдал

24 цагийн харуул хамгаалалт

Өндөр нягтаршилын хяналтын камер

Бүх давхарт галын утаа сорох төхөөрөмж

Галын дохиолол, зарлан мэдээлэх төхөөрөмж