Өнгөний бэлэгдэл

Цагаан өнгө: Цэвэр цэмцгэр байдлыг билэгддэг, идэвхтэй, гоёмсог хөнгөн цовоо байдлыг бий болгодог бөгөөд гэрлээс шалтгаалаад хүйтэн эсвэл дулаан харгдана.
Хар: Уйтгартай, харанхуй, айдас зэрэгийг илэрхийлдэг гэж хэлж болох ч маш хүчтэй өнгө юм. Хар өнгийг ямар ч дизайнд дангаар нь хэрэглэвэл уг зүйлээ тодорхой сайн илэрхийлдэг.
Ногоон: Хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, залуу нас өсөлт дэвшлийг билэгддэг. Мөн харааны эрхтэнг бага ядраадаг. Цайвар ногоон нь намуун тайван уур амьсгалыг үүсгэх ба сэтгэл санааг өргөдөг. Тод ногоон нь хөөрөл, идэвх зүтгэл зэргийг илэрхийлж, бараан ногоон нь найдварыг төрүүлнэ.
Шар: Сэргээгч өнгөний төрөл бөгөөд нүдэнд сайн тусдаг маш хүчтэй өнгө боловч буруу хэрэглэвэл таагүй байдал үүсгэж болно.
Улаан: Бадрангуй, дайчин бөгөөд залуу, хөгжилтэй цовоо мэдрэмж төрүүлж өөртөө итгэлтэй, сүрлэг байдлыг илэрхийлнэ. Мөн дулаан өнгө болохоор хоолох дур хүслийг нэмэгдүүлж сэтгэл санааны байдлыг дээшлүүлнэ
Бор: Хаврыг санагдуулж намбалаг төлөв төвшин, итгэлтэй байдал, бодитой эгэл жирийн нөхөрсөг байдлыг гаргадаг ерөнхий өнгө юм.
Цэнхэр: Тэнгэр болон далайг санагдуулдаг өнгө бөгөөд тунгалаг, цэлмэг, намуун тайван, нам гүм, сэрүүн мэдрэмж төрүүлдэг.
Саарал: Хатуу тууштай, өөртөө итгэх итгэл, дөлгөөн амгалан байдлыг бий болгодогбөгөөд өнгөний зохицлыг сайн тохируулж хэрэглэвэл ихэнх өнгөтэй сайтар зохицдог. Мөн саарал өнгө нь зөөлөн дулаан, тогтвортой байдал зэргийг илэрхийлдэг.
Улбар шар: Алт эрдний өнгө гэгдэх ба дулаан бүлээн, сэргэж байгаа сэтгэгдэлийг төрүүлж, сэтгэл санааг оргилуун, итгэлтэй, хөнгөн болгодог.
Ягаан: Улаан болон цэнхэр өнгийн нэгдлээр бий болдлг. Ид шидийн зөөлөн шинж чанартай өнгө юм.

Шинэ мэдээ

Онходын Жамъян гүн

Нийтэлсэн огноо:2018-02-08

  Халх Монголын дорд бичээч буюу болхи өвгөн, Сангийн яамны тэргүүн сайд, Ардыг гэгээрүүлэх я...

Чойжин ламын сүм музей

Нийтэлсэн огноо:2018-02-08

Чойжин ламын сүм музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших музей юм. VIII Богд...

Өнгөний бэлэгдэл

Нийтэлсэн огноо:2018-06-14

Цагаан өнгө: Цэвэр цэмцгэр байдлыг билэгддэг, идэвхтэй, гоёмсог хөнгөн цовоо байдлыг бий болгодог бөгөө...

Минималист хэв маяг

Нийтэлсэн огноо:2018-06-14

XVII зууны дунд үеэс англи хэлэнд minimal хэмээх одоогийн нэршлээрээ хэлэгдэж эхэлсэн боловч үүсэл нь л...