"Бизнес эрхлэх нь 2018”: Монгол бизнесийн орчноо бэхжүүлсэн

Дэлхийн банк группээс жил бүр “Бизнес эрхлэх нь” буюу Doing Business тайланг гаргадаг. Энэ тайлангийн шинэ дугаарыг өнөөдөр танилцууллаа. Тайланд Монгол Улс жижиг дунд үйлдвэрүүд зээл авах боломжийг нэмэгдүүлж, хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийн шинэчлэх замаар бизнесийн орчноо бэхжүүлсэн гэж онцолжээ.
Хөдлөх хөрөнгөө барьцаалан банк, санхүүгийн байгууллагуудаас зээл, авах боломжтой.  
Монгол “Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд ЖДҮ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон шинэчлэл хэрэгжүүллээ. Санхүүжилт олох нь монголын жижиг дунд бизнесүүдэд тулгардаг томоохон бэрхшээл. Зээлийн барьцааны хөрөнгөд тооцогдох үл хөдлөх хөрөнгө буюу газар, барилга орон сууцгүйн улмаас банкнаас зээл авахад бэрх.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) Хууль зүй, дотоод хэргийн яам, Төв банк, Монголын банкуудын холбоо, бусад оролцогч талуудтай 2013 оноос хойш хамтран ажилласан.
Жижиг дунд бизнесүүдэд олгох боломжит зээл, санхүүжилтийг нэмэх зорилгоор хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санг хоёрдугаар сард албан ёсоор эхлүүлжээ.
Энэ сан тухайн өмчлөгчийн хөдлөх эд хөрөнгөд барьцааны эрх үүссэн эсэхийг олон нийтэд нээлттэй мэдэгдэх, барьцааны эрхийн дарааллыг тогтоох зорилготой.
Түүнчлэн ОУСК-ын дэмжлэгтэйгээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай шинэ хуулийг боловсруулж, гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж байна.
Тус хууль болон барьцааны бүртгэлийн цахим мэдээллийн сан жижиг дунд бизнесүүдэд дансны авлага, бараа бүтээгдэхүүн, мал, тоног төхөөрөмж, ирээдүйн орлого зэрэг хөдлөх хөрөнгөө барьцаалан банк, санхүүгийн байгууллагуудаас зээл, авах боломжийг бий болгов.
Өнөөдрийн байдлаар барьцааны 90,000 орчим мэдэгдэл бүртгэсэн. Нийт барьцааны зүйлсийн
38 хувь нь тоног төхөөрөмж,
24 хувь нь мал,
5.4 хувь нь дансны авлага,
2.0 хувь нь автомашин байжээ.
​Нийт зээлдэгчдийн 24 хувь нь эмэгтэйчүүд байна. “Төслийн анхан шатны үр дүн сайн байгаад баяртай байна. Хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаа хөрөнгөд тооцох болсон нь бичил, жижиг, дунд бизнесүүдэд зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлж, Монголын эдийн засаг тогтвортой сэргэж, ажлын байр бий болгоход чухал үүрэгтэй" гэж ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Түен Д. Нгүен онцолжээ.

Шинэ мэдээ

Онходын Жамъян гүн

Нийтэлсэн огноо:2018-02-08

  Халх Монголын дорд бичээч буюу болхи өвгөн, Сангийн яамны тэргүүн сайд, Ардыг гэгээрүүлэх я...

Чойжин ламын сүм музей

Нийтэлсэн огноо:2018-02-08

Чойжин ламын сүм музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших музей юм. VIII Богд...

Өнгөний бэлэгдэл

Нийтэлсэн огноо:2018-06-14

Цагаан өнгө: Цэвэр цэмцгэр байдлыг билэгддэг, идэвхтэй, гоёмсог хөнгөн цовоо байдлыг бий болгодог бөгөө...

Минималист хэв маяг

Нийтэлсэн огноо:2018-06-14

XVII зууны дунд үеэс англи хэлэнд minimal хэмээх одоогийн нэршлээрээ хэлэгдэж эхэлсэн боловч үүсэл нь л...