Онходын Жамъян гүн

 
Халх Монголын дорд бичээч буюу болхи өвгөн, Сангийн яамны тэргүүн сайд, Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд, одоогийн Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болох Судар бичгийн хүрээлэнгийн дарга, жанжин Д.Сүхбаатарын багш, Лувсанданзаны "Алтан товч" хэмээх ховор нандин сурвалж, Монгол Данжуурын 226 ботийг олж залан Улсын номын санг үндэслэн байгуулсан гавьяат, ардын багш Жамъян...
Намтрын товч
Өөрийгөө ямагт "Халх Монголын дорд бичээч буюу болхи өвгөн" гэж даруухнаар нэрлэж явсан нэрт бичгийн хүн, соёл гэгээрлийн ахмад зүтгэлтэн Жамъян 1864 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Баянбулаг гэдэг газарт Онхут овгийн малчин ард Сангаравынд төржээ. 
 "Эрхэм баян эрдэм" гэдгийг сайтар ухаарсан малчин ард Сангарав хүү Жамъянгаа нутгийн монголч Билэгтэйд шавь оруулсан бөгөөд Жамъян хүү ч монгол, манж, төвд бичиг хичээнгүйлэн сурч эхэлжээ.
 Жамъян бээр бичгийн эрдэмд тэгш сайн, төлөв түвшин зантай хүн болох тул Тамгын газар тал бичээчээс эхлэн жанжны газар эх зохиогч түшмэлийн зэрэг албанд удаа дараа тохоон томилогдож явжээ.
 Тэр үед бичиг ном сайтай хүнийг Богдын шавь яаманд дуудан авчирч ажиллуулдаг байсан бөгөөд 1900 онд Сэцэн хан аймгийн хошуудын дотроос бичгийн чадвар сайтай хүмүүсийг Богдын шавийн яаманд алба хаалгахаар томилон ирүүлэхэд Жамъян оролцсон аж. Ингээд их шавийн харьяат болж зайсан тушаал хүлээх болжээ. Улмаар бичиг, номын үйлд  чадамгай, зүтгэл хичээлтэйн учир бичгийн гүн цолоор шагнуулж үүнээс хойш түүх бичиг, албан хэрэгт гүн Жамъян хэмээн тэмдэглэх  болсон билээ.
 1911 онд Манжийн дарлалаас ангижирч, тусгаар тогтносон улс гэрээ төвхнүүлэн тогтоох үест гүн Жамъян Богд хаант Монгол улсын Сангийн яамны данс эрхэлсэн түшмэл, дэд сайдаар тохогдон ажиллаж байв.
 1921 онд Ардын засгийн газар байгуулахад Жамъян Сангийн яамны тэргүүн сайд, хамаарсан дэд сайдын албанаа тохоон томилогдоод, удалгүй 1921 оны 11 дүгээр сард Судар бичгийн хүрээлэнгийн даргаар томилогдсон байна. Мөн олон зүйлийн алба хавсран гүйцэтгэж байсан бөгөөд тухайлбал 1924 онд Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайдаар Жамъян гуайг томилон ажиллуулжээ. Жамъян гуай Судар бичгийн хүрээлэнгийн даргын албыг хашихын хамт багш нарыг бэлтгэх сургуульд багшилж байгаад 1930 онд насан өөд болжээ.
Монголчууд номд мөргөдөг, торгоор баринтагладаг ард 4. түмэн билээ. Нууц товчоо, Гэсэр, Жангарыг бүтээсний зэрэгцээ Ганжуур, Данжуур их хөлгө нсудрыг эх хэлэн дээрээ орчуулж, дорно дахины ард түмний хүртээл болгосон байдаг.1924 онд Ардын гэгээрүүлэх яамны ууган сайд О.Жамъяан гүн Монгол үсгийн Данжуурыгсурвалжлан олоод Цахараас залж авчирчээ. Энэ гайхамшигт хөлгөн сударт зориуланБогддүнжингарав уулын чулуун дээр 1955 онд гэрэлт хөшөө босгосон байна. Энэ гэрэлт хөшөөгчулуун дээр 20 жилийн турш үсэг цохижээ. 
 

Шинэ мэдээ

Онходын Жамъян гүн

Нийтэлсэн огноо:2018-02-08

  Халх Монголын дорд бичээч буюу болхи өвгөн, Сангийн яамны тэргүүн сайд, Ардыг гэгээрүүлэх я...

Чойжин ламын сүм музей

Нийтэлсэн огноо:2018-02-08

Чойжин ламын сүм музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших музей юм. VIII Богд...

Өнгөний бэлэгдэл

Нийтэлсэн огноо:2018-06-14

Цагаан өнгө: Цэвэр цэмцгэр байдлыг билэгддэг, идэвхтэй, гоёмсог хөнгөн цовоо байдлыг бий болгодог бөгөө...

Минималист хэв маяг

Нийтэлсэн огноо:2018-06-14

XVII зууны дунд үеэс англи хэлэнд minimal хэмээх одоогийн нэршлээрээ хэлэгдэж эхэлсэн боловч үүсэл нь л...