Улсын нэгдүгээр төв эмнэлэг шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр бэлэн байдлыг хангаж ажиллаж буй талаараа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тус эмнэлгийн хаалгаар ороход зайнаас халууныг хэмжиж, гар ариутгах зэргээр үйлчилгээ үзүүлж байна. Мөн эмнэлгээр үйлчлүүлэгчдэдээ амны хаалт тогтмол зүүхийг анхааруулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч буй юм.