Энэ сарын 28-нд ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 369 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 351-д вирус илрээгүй, 18 хүнд Covid-19 илэрлээ. Тухайлбал, энэ сарын 28-нд Алтанбулагийн боомтоор вагоноор ирсэн 230 хүний шинжилгээнд дээрх хариу гарлаа. Эдгээр хүмүүс нь 19-52 насныхан бөгөөд 11 нь оюутан. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрч, 136 нь одоо эмчлэгдэж байгаа, биеийн байдал хөнгөн 121 хүн, хүндэвтэр 15 хүн байна. Жирэмсэн хоёр, хавдартай нэг хүн ХӨҮСТ-д эмчлэгдэж байгаа.